НИЛ ЯГААН ӨНГӨНИЙ УТГА

НИЛ ЯГААН ӨНГӨНИЙ УТГА

 

Манай The One-ийн үндсэн өнгийг нил ягаан гэдгийг та анзаарсан байх. Та бүхэндээ энэ өнгөний утгаас бага зэрэг сонирхуулж танилцуулах гэсэн юм.

Нил ягаан өнгө нь хөх өнгөний тогтвортой байдал, улаан өнгөний хүчтэй энергийг хослуулсан байдаг. Нил ягаан өнгө нь ихэвчлэн эрхэмсэг хаад, язгууртнууд, тансаг байдал, хүч чадал, хүсэл тэмүүлэлтэй холбоотой байдаг. Нил ягаан нь баялаг, үрэлгэн байдал, бүтээлч байдал, мэргэн ухаан, нэр төр, алдар хүнд, чин бишрэл, амар тайван, бардамнал, нууцлаг байдал, бие даасан байдал, ид шид гэсэн утгыг илэрхийлдэг.

Нил ягаан өнгө нь байгальд ховор тохиолддог өнгө юм. Үүний улмаас түүнийг ариун утгатай гэж үздэг. Лаванда цэцэг, цахирмаа, хөх ягаан,  нил ягаан цэцгүүдийг гоёмсог бөгөөд үнэ цэнэтэй гэж үздэг.

Нил ягаан өнгө нь оюун ухаан, бие махбодод янз бүрийн нөлөө үзүүлдэг бөгөөд түүний дотор сэтгэл санааг сэргээж, мэдрэлийг тайвшруулж, ариун нандин чанарыг дээшлүүлж, сүнслэг байдлын мэдрэмжийг бий болгож, сэтгэлийн хөдлөл, мэдрэмжийг өсгөж, төсөөлөл, бүтээлч сэтгэлгээг дээшлүүлэх зэрэг оюун ухаан, бие махбодод янз бүрийн нөлөө үзүүлдэг.

Нил ягаан өнгө нь сүнслэг, ариун байдал, дээд хүч, хүсэл тэмүүлэл, гуравдагч нүд, мөрөөдлийн биелэлт, эрч хүч зэрэгтэй холбоотой байдаг. Нил ягаан өнгө нь орчлон ертөнцийг бүхэлд нь өөртөө шингээхэд тусалдаг. Янз бүрийн сүүдэрлэлт, туяа, ягаан өнгөний дэвсгэр зэрэг нь бүгд өөр өөр утгатай. Гэгээлэг нил ягаан өнгийн дэвсгэр нь эмэгтэй хүний энерги, гоо сайхан, романтик болон залуу насны дурсамжийг илэрхийлдэг. Бараан нил хөх өнгөнүүд нь гуниг, уйтгар гуниг, бухимдалт мэдрэмжийг төрүүлдэг. Хурц тод нил ягаан өнгө нь баян тансаг байдал, хаад ноёдыг  санагдуулна.

Цайвар нил ягаан, лаванда цэцгийн өнгө нь эмэгтэйлэг, намбалаг, уян налархай бөгөөд урт удаанд хугацаанд цэвэр, чинээлэг эмэгтэйтэй холбоотой байсан дэгжин, гоёмсог өнгө юм. Нил ягаан өнгө нь хаад ноёдыг төлөөлдөг бол лаванда нь гоо үзэсгэлэн, эмэгтэйлэг чанарыг төлөөлдөг. Лавандаг “өсөж байгаа” ягаан өнгө гэж үздэг. Түүний цайвардуу өнгө нь байгальд ариун газарт, цахирмаа, голт бор, хөх ягаан цэцгүүдэд байдаг ба гоёмсог, үнэ цэнэтэй гэж үздэг. Лаванда цэцгийн өнгө нь гүн гүнзгий нууцлаг байдалгүйгээр өвөрмөц болон онцгой шинж чанарыг бий болгодог.

Хэт их нил ягаан өнгө нь цочромтгой байдал, тэвчээргүй, биеэ тоосон чанарыг харуулдаг. Нил ягаан хэт бага бол сул дорой байдал, сөрөг шинж, өчүүхэн ч мэдрэмжгүй сонирхолгүй байдлыг илэрхийлнэ.

Нил ягаан өнгө нь хүчтэй дулаахан, хүчтэй сэрүүн өнгөөр бүтсэн учраас уг өнгө нь дулаан болон сэрүүн шинж чанарыг аль алийг хадгалж байдаг. Нэг талаар нил ягаан өнгө нь төсөөлөл, бүтээлч сэтгэлгээг сэргээдэг бол нөгөө талаас, хэт их нил ягаан өнгө нь сэтгэлийн хөөрлийг үүсгэж чадна.

Түүхийн туршид нил ягаан өнгийн хувцасыг хаад ноёд, дээд индааны буюу эрх мэдэл бүхий хүмүүс өмсөж иржээ. Ихэнх нь үүнийг үнэн гэдэгт итгэдэг бөгөөд учир нь нил ягаан өнгө нь байгальд ховор тохиолддог учир хамгийн үнэтэй будаг болдог байна. АНУ-ын Цэргийнхэн тулалдаанд шархтсан цэргүүддээ нил ягаан өнгөтэй зүрхээр шагнадаг байсан байна. Тайландад ягаан өнгө нь бэлэвсэн эмэгтэйчүүдийн гашуудлын өнгө юм.

Нил ягаан буюу хөх ягаан өнгийн эрдэнийн чулуу нь таны төсөөллийг нэмэгдүүлж, сэтгэл санааны саад бэрхшээлийг арилгаж, сөргөлдөөн зөрчлийг намтгаж, шинэ зүйлийг сурах хүч энергийг өгдөг.

Нил ягаан өнгөтэй холбоотой бусад утга:

  • “Нил ягаан үнээ” (“purple cow”) хэмээх хэллэг нь ямар нэг гайхалтай, өвөрмөц, ер бусын, нүд булаам ер бусын зүйлд хамаарна.
  • “Нил ягаан зохиол” (“purple prose”) хэмээх нэр томъёо нь хэт хэтрvvлсэн, худал хуурмаг, сэтгэхүйн хэт төсөөллөөр бичсэн зүйлд хамаарна.
  • “Нил ягаан яриа” (“purple speech”) гэсэн илэрхийлэл нь хараал, гутаан доромжлол, муу хэллэгийг илэрхийлэхэд ашиглагддаг.
  • “Нил ягаан манан” (“purple haze”) гэдэг нь мансууруулах бодисоор өдөөгдсөн байж болох ухаан самуурал, санаа сэтгэлийн төөрөгдлийг илэрхийлдэг.

Нил ягаан өнгөний янз бүрийн туяа, сүүдэр зэргийг илэрхийлсэн бусад үгнүүд: хөх ягаан, чавга, лаванда, гүгэл, улаан хүрэн, хонгор зул, цахирмаа, хөх ягаавтар, фуксин, хаад, ягаан болор, дарс, анар, хаш, ялам, нил ягаан.