ТӨГӨЛДӨР ХУУРЫН ТҮҮХ

 ТӨГӨЛДӨР ХУУРЫН ТҮҮХ

 ТӨГӨЛДӨР ХУУРЫН ТҮҮХ

Төгөлдөр хуурын түүх нь 1709 оноос эхэлдэг бөгөөд Италийн Падуа хотод анх Xарпсикорд  хэмээх төгөлдөр хууртай төстэй хөгжим хийдэг Бартоломен де Франческо Кристофорийн (1655-1731) дэлгүүр анх зарагдсан байдаг. Утсан болон товчлуурт бусад олон хөгжмийн зэмсгүүд төгөлдөр хуурын үндэс болсон бөгөөд уг хөгжмийн зэмсгийг боловронгуй болгон хөгжсөөр одоо бидний мэдэж байгаа хөгжмийн зэмсэг бий болсон байна.

Хүн төрөлхтөний татагдсан утсыг чичихэд дуу гардаг гэдэг мэдлэг нь бүр манай эрины өмнөх цаг хугацаанд хамаарна. Эрт дээр үед утсыг нум, хулуу, хайрцаг зэрэгт бэхлэдэг байсан ба тэдгээрийг бэхлэхдээ уяа, гадас, хадаас зэргийг ашигладаг байв. Тэгээд утсыг цохиж, татаж дуу гаргадаг байсан байна.

Эцэст нь, 14-р зууны үед Европод гар бүхий утсан хөгжмийн төрөл бий болон хөгжжээ. Тэдгээрийн хамгийн эртний хувилбар нь дулсимер хэмээх ёочинтой төстэй битүү, гүнзгий биш хайрцаг байсан ба түүний дээгүүр утас татан, хоёр модон алхаар цохидог байжээ. Дулсимер нь хөгжсөөр 14-р зуунд клавикорд бий болжээ. Түүний дараа спинет, виржинал, клавесин, грависембало, эцэст нь 15-р зуунд харпсикорд үүссэн байна.

Харпсикорд нь гэхдээ нэг янзын, хэмжээ нь өөрчлөгдөггүй байсан. Түүгээр тоглоход чанга сул зэргээр дууг өөрчлөх боломжгүй байв. Тиймээс түүнийг тоглож байгаа хөгжимчид ихэнх бусад хөгжмийн гаргадаг хөгжимлөг илэрхийллийг гаргаж чаддаггүй байв. Илүү хяналттай илэрхийллийг хүссэн уран бүтээлч хүсэл эрмэлзлийн хүчээр төгөлдөр хуурыг зохиоход хүргэсэн бөгөөд түүн дээр хөгжимчин хурууны даралтын хүчээр чанга сулыг болон хөг аялгууг өөрчлөх боломжтой болжээ.

Харпсикорд нь төгөлдөр хуурыг зохион бүтээж, хөгжүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ нь өмнөх хувилбаруудаасаа илүү чанга дуу гаргаж чаддаг бөгөөд тоглолтыг сайжруулсанаар илүү олон хөгжимчид уг хөгжимд зориулан хөгжим бичих урам зоригийг өгсөн.

Анхны үзэсгэлэнгээ 1709 онд Флоренцэд гаргасан Кристофорын шинэ хөгжмийн зэмсгийг gravicembalo col piano e forte ( “зөөлөн ба чанга дуутай товчлуурт хөгжим”) гэж нэрлэсэн. Эцэстээ уг нэрийг богино болгож фортепиано, пианофорте, сүүлдээ үгээр л пиано гэх болсон. Түүний дээр үед хийсэн хөгжмийг Нью-Йорк хотын Урлагийн Метрополитан Музейд харж болно.

Өнгөрсөн 300 жилийн туршид улам боловсронгуй болоор ирсэн ч Кристофоригийн хөгжмийн зэмсэгүүд өнөөгийн орчин үеийн төгөлдөр хууртай ямар их адил төстэй болохыг ажиглахад үнэхээр гайхалтай юм.