ТӨГӨЛДӨР ХУУР ТОГЛОХОД ЭРҮҮЛ МЭНДЭД НӨЛӨӨЛӨХ 10 САЙН ТАЛ

ТӨГӨЛДӨР ХУУР ТОГЛОХОД ЭРҮҮЛ МЭНДЭД НӨЛӨӨЛӨХ 10 САЙН ТАЛ

ТӨГӨЛДӨР ХУУР ТОГЛОХОД ЭРҮҮЛ МЭНДЭД НӨЛӨӨЛӨХ 10 САЙН ТАЛ

Хэрэв та өөрийн амьдралдаа өнгө нэмж, түүнийгээ баяжуулах илүү арга замыг хайж байгаа бол хөгжмийн чадвараа дээшлүүлэх нь үүнийг хийх гайхалтай арга юм. Хэн ч төгөлдөр хуур тоглохыг сурч чадах бөгөөд энэ хоббигоор  чадвараа хөгжүүлснээр таныг илүү авьяаслаг, соёлтой хувь хүн болгоно. Үнэндээ, төгөлдөр хуур тоглох нь бие бялдрын болон сэтгэл зүйн  эрүүл мэндэд ач тустай.


Самир Бебикбол бол дэлхийн номер 1 дасгалжуулагч цолыг 4 удаа авсан бөгөөд Эрүүл Мэндийн Фитнесийн Хувьсгалын жагсаалтын “Төгөлдөр хуур тоглоход эрүүл мэндэд нөлөөлөх 10 сайн тал” –ыг толилуулж байна.

 

  • – Анги танхимд оюун ухааныг сайжруулна: Төгөлдөр хуураар хичээллэдэг хүүхдүүд ангидаа маш өндөр оюуны чадвартай, ухаантай. Канадын Монтреал дахь McGill их сургуульд хийсэн судалгаагаар 3 жилийн турш төгөлдөр хуурын ангид суралцсан сурагчид ерөнхий болон орон зайн танин мэдэхүйн шалгалтын сорил дээр үе тэнгийнхнээсээ илүү өндөр оноо авсан байна. Эдгээр чадвар нь математикийн салбарт сайн сурахад тусалдаг тул тухайн сурагчдын хичээл номд сайнаар нөлөөлдөг.
  • – Мэдрэлийн системийн холбоог сайжруулдаг: Нейрон нь мэдээллийг тархинд дамжуулж, боловсруулдаг. Нортвестерн их сургуульд явуулсан судалгаагаар төгөлдөр хуур тоглох нь мэдрэлийн холбоо харилцаанд нөлөөлдөг болохыг тогтоожээ. Хөгжим тоглох үед мэдрэлийн цочрол үүсдэг бөгөөд төгөлдөр хуур гэх мэт хөгжим тоглох нь тархины үйл ажиллагааг өндөр хэмжээнд байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг харуулж байна.
  • – Үгийн баялгийг сайжруулна: 2009 онд Хөгжмийн Сэтгэл Зүй сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар гүнзгийрүүлсэн туршилтанд оролцсон хүүхдүүдээс хичээлийн хөтөлбөрт нь хөгжим заадаг сурагчдын үгийн нөөц баялаг илүү бөгөөд үг хэллэг, үгийн дараалал илүү сайн байжээ.
  • – Стрессийг багасгана: Төгөлдөр хуур тоглох нь өдөр тутмын амьдралын дарамтаас салж, оюун ухаан нь арга барил сурах болон хөгжим тоглох дээр төвлөрдөг. Нэгэн судалгаагаар амрахын тулд хөгжим тоглохыг сонгосон хүмүүсийн стрессийн генүүд судалгааны төгсгөлд өөр өөр аргыг сонгон авсан хүмүүстэй харьцуулахад илүү их өөрчлөгдсөн байна. Төгөлдөр хуур гэх мэт хөгжим тоглох нь эрүүл мэнд болон биеийн тамирын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар стрессийг багасгах оновчтой эмчилгээний арга юм.
  • – Гар / нүдний хөдөлгөөнийг зохицуулдаг: Та төгөлдөр хуур тоглох зуураа нотоо унших шаардлагатай. Тиймээс энэ нь таны нүд болон гар хамт ажиллах дасгал сургууль болдог. Та гар тусдаа ажиллаж чаддаг болно. Баруун зүүн гар тус бүрдээ өөр өөр хөдөлгөөнийг хийж сурснаар тархины олон хэсгүүдийг өдөөж, хамт ажиллаж сургадаг. Гар ба нүдний хөдөлгөөнүүдийг хооронд нь зохицуулж сурах нь таны олж авах ёстой үр дүнтэй чадвар бөгөөд энэ нь таны цаг хугацааны мэдрэмж болон бүтээмжийг сайжруулах болно. Эдгээрийг үйлдлийг хийснээр таны зүүн ба баруун тархины хоорондын мэдрэлийн дамжуулах замыг эрчимжүүлдэг.
  • – Хэлний хөгжилд туслан: Испанийн Милан хот дахь Сан Раффаелагийн Их Сургуулийн хийсэн судалгаагаар 7 наснаас өмнө хөгжим сурч байгаа хүүхдүүдийн  үгийн баялаг нэлээд илүү байсан нь хэлний хөгжлийг сайжруулаад зогсохгүй, мөн гадаад хэл сурахад ихээхэн тусалдаг байна. Хүүхэд насандаа төгөлдөр хуур сурч байсан насанд хүрэгчид гадаад хэлийг илүү хурдан, илүү үр ашигтайгаар сурч чаддаг болохыг олж тогтоосон байна. Залуу насандаа хөгжмөөр дамжуулан олж авсан тархины үйл ажиллагааны үр шимийг нь насанд хүрсэн хойноо ч хүртдэг.
  • – Хүний өсөлтийн дааврыг нэмэгдүүлдэг: Төгөлдөр хуур тоглох нь хүний HGH-дааврын ялгарлыг ялангуяа насанд хүрэгчдэд нэмэгдүүлнэ. Хүний өсөлтийн гормонууд нь нас ахисан үед тохиолддог өвчин, өвдөлтүүдийг намдаах, багасгахад учир холбогдолтой байдаг. Майамигийн Их Сургуульд хийсэн судалгаагаар даралтат хөгжмөөр хичээллэж байсан хүмүүсийн HGH-ийн түвшин хяналтын бүлгийнхнээс нэлээд өндөр байсан байна. HGH дааврын түвшин өндөр байх нь ясны сийрэгжилт өвчний даамжрахыг удаашруулах ба энергийн түвшин, бэлгийн чадавх, булчингийн масс зэргийг нэмэгдүүлдэг.
  • – Анхаарал төвлөрлийг хувааж чаддаг: Хоёр гараа зэрэг ажиллуулах нь эхэн үед хэцүү байх боловч дасгал сургуулилтын ачаар энэ нь таны хоёр дахь унаган чадвар болж хувирна. Төгөлдөр хуур тоглох нь олон зүйл дээр нэг зэрэг анхаарлаа төвлөрүүлэх чадварыг олгодог. Төгөлдөр хуур тоглохдоо та гарын хөдөлгөөнөө зохицуулахын зэрэгцээ маш их анхаарал шаарддаг өмнөө байгаа нотыг унших шаардлагатай болдог. Төгөлдөр хуураар олж авсан анхаарлаа салгаж төвлөрүүлэх чадвар нь амьдралын олон нөхцөл байдалд тус болох ба олон даалгаврыг зэрэг хийх чадвартай болгодог.
  • – Сонсголын мэдрэмж: Ямар ч хөгжмөөр хичээллэж байгаагүй хүмүүсийн хувьд янз бүрийн хөг болон гаммыг ялгахад хэцүү байж болно. Гамм тоглох болон бусад техникийн суурийг мэдэж авсны дараа янз бүрийн хөг ая, хэмнэл, цогц аялгуу болон найрлыг тоглох чадвартай болно. Сонсголын мэдрэмж бол таны чихэнд сайн төдийгүй, тархинд ч гэсэн сайн дасгал болдог.
  • – Бүтээлч сэтгэлгээг өдөөж өгнө: Төгөлдөр хуур тоглох нь тоглох бүрдээ бүтээлч байхыг шаарддаг. Вандербилт их сургуулийн сэтгэл судлаачдын хийсэн судалгаагаар хөгжимчид илүү бүтээлч байдаг бөгөөд тэд тархины хоёр талын үйл ажиллагааны өөр өөр сэтгэхүйг ашигладаг болохыг тогтоожээ. Тоглох бүрдээ хоёр гараа хөдөлгөхийн зэрэгцээ хөгжмийн нот уншдаг тул тархины хоёр талын ажиллагааг шаарддаг байна. Энэ арга техникийг байнга ашигласнаар хөгжимчид илүү бүтээлч сэтгэгчид байдаг тул асуудлын шийдлийг олохын тулд хайрцагнаас гадуур сэтгэх чадвартай байдаг.