ХААН ХӨГЖМИЙН ШИНЭ ҮЕ

ХААН ХӨГЖМИЙН ШИНЭ ҮЕ

ХААН ХӨГЖМИЙН ШИНЭ ҮЕ

1. Ухаалаг төгөлдөр хуур хэмээх ойлголт уншигчдад маань шинэхэн сонсогдож байж магадгүй юм. Та энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?

 Юуны өмнө танай сэтгүүлийн уншигчдад The ONE брэндийн Ухаалаг Төгөлдөр Хуурыг танилцуулах боломж олгосон танай хамт олонд баярлалаа.

The ONE ухаалаг хөгжмийн зэмсгүүд нь уламжлалт төгөлдөр хуурын хичээлийг орчин үеийн технологитой хослуулан хамгийн энгийн хялбар хурдан аргаар хүссэн хүн бүр мэргэжлийн багшгүйгээр бие дааж өөрийн цаг завдаа тохируулан гэр бүлээрээ, хямд өртөгөөр төгөлдөр хуур тоглож чаддаг болох боломжийг олгож байгаа. Төгөлдөр хуурын товчлуурууд гэрлээр заагддаг, даралтат хөгжим мань гэрэл асдаг товчлууруудтай байгаа. Та manai The ONE гэсэн үнэгүй аппликейныг өөрийн ухаалаг гар утас, таблетандаа татаж аваад төгөлдөр хуур, даралтат хөгжимтэйгээ холбон олон төрлийн видео хичээл, лед гэрлээр зааварчлах хөгжимийн нот, төгөлдөр хуурын тоглоом зэргийг ашиглан анхныхаа аяыг хэдхэн минутанд суралцах боломжтой.

Хүн бүрийн дотор нэг хөгжим тоглоод сурчих юмсан гэдэг хүсэл байдаг даа. Би өөрөө яг тэр хүмүүсийн нэг адил урлагт, хөгжимд хайртай мөн хөгжим тоглож сурахад ямар ач холбогдолтойг мэддэг, тоглож сурах маш их сонирхолтой ч цаг заваас шалтгаалан хойш тавьсаар өдийг хүрсэн юм. Тэгээд анх Ухаалаг Төгөлдөр Хуурыг худалдаж аваад, өөрөө тоглоод өөрийн нуугдмал хүслээ биелүүлээд маш их сэтгэл хангалуун нэгэн шинэ хоббитой болсон. Ингээд надтай адил хүмүүст хүpгэх үүднээс Монголчууддаа энэхүү Ухаалаг Төгөлдөр Хуурын Зэмсэгүүдийг хүргэхээр бэлэн болоод байна. Бид The One Ухаалаг Төгөлдөр Хуураа өөрийн Facebook хуудсаараа танилцуулаад гурван 7 хоног болж байна. Хүмүүсийн хандлага, сонирхол өндөр, сайхнаар хүлээн авч байгаад маш их баяртай байгаа. Одоо үед дэлхий даяар хувь хүний хөгжилийг илүүд үзэж их анхаардаг болсон. Хүн бүр өөрсдийгөө дайчилж хийж бүтээж чадах зүйлийнхээ дээд цэг хүртэл нь өөрсдийгөө идэвхижүүлдэг өөрийнхөө хамгийн сайн хувилбар нь байхыг хичээдэг болсон. The ONE энэ хичээлт чайрмайлтын багахаан хэсэг нь болж танд болон таны үр хүүхдийн ирээдүйд шууд утгаараа биш ч туслах үүд хаалгуудын нэг нь болно гэдэгт итгэлтэй байгаа. Мөн таны нэг хобби болоoсой гэж хүсэж байна. Нас өндөр болоод үр хүүхэд ач зээтэйгээ төгөлдөр хуур тоглосон шигээ цагийг хамт өнгөрөөвөл бас л амьдралын сайн сайхан зүйлсийн нэг биш гэж үү?

2.  The ONE брэндийн санал болгож ухаалаг төгөлдөр хуурын төрөл, загварын талаар манай уншигчдад танилцуулна уу?

 The One n Apple MFi-ийн гэрчилгээтэй, АНУ-ын FCC болон ЕВРОПын CE төхөөрөмжийн баталгаатай дэлхийн хамгийн АНХНЫ, цор ГАНЦ ухаалаг төгөлдөр хуур, даралтат хөгжим юм.

Одоогийн байдлаар Акустик Төгөлдөр Хуур, Цахилгаан Төгөлдөр Хуур болон Даралтат хөгжим гэсэн 3 төрлийн хөгжимийн зэмсэг худалдаанд гарсан байгаа.

88 товчлууртай гэрлээр заадаг акустик болон цахилгаан төгөлдөр хуур мөн 61 гэрэлтдэг товчлууртай даралтат хөгжим маань бүгд The ONE аппликейшнтай холбогдон танд хэрхэн яаж Төгөлдөр Хуур тоглож сурахыг заах болно.

Бид бараагаа танилцуулсанаас хойш маш олон хүн нот мэдэхгүй, дамжаанд явах зав гарахгүй байгаа болохоор The ONE аппликейшныг өмнө авсан өөр төгөлдөр хуур дээр ашиглаж болох уу гэж хандаж байна. Яг эдгээр хүмүүстэй адилхан үйлчлүүлэгч нартаа нэг сайхан мэдээ дуулгахад 11 сард The ONE нь Piano Hi-Lite гэсэн шинэ бүтээгдэхүүн гаргах гээд үйлдвэрийн шатандаа явж байна. Энэ нь сүүлийн үеийн дэвшилтэт мэдрэгчтэй LED заагч болон Bluetooth-ээр ухаалаг утас болон таблеттай холбож энгийн төгөлдөр хуурыг Ухаалаг болгои боломжтой гэсэн үг.  Тэгээд та манай The ONE аппликейшныг бүрэн ашиглаж хүссэн ая дуугаа тоглож сурах боломжтой болж байгааг хэлэхэд таатай байна.

3.  Тус брэндийн баталгаажсан олон улсын стандартуудын талаар тайлбарлаж өгнө үү?

 Би өмнө The ONE хөгжимийн зэмсэгүүд нь Apple MFi-ийн гэрчилгээтэй гэж дурьдсан Apple MFi гэрчилгээг Энэ нь уг гэрчилгээг авахыг хүссэн бүтээгдэхүүнд маш өндөр, хатуу шаардлагыг тавьдаг. Нийт брэндүүдийн ердөө 2 хувь нь Apple-н зарчим болон алсын хараанд нийцэж MFi – гэсэн логог зүүх эрхтэй болдог. Мөн The ONE нь өөрийн мэргэжлийн чанар болон өвөрмөц технологоор MFi сертификаттай цөөхөн технологийн нэг нь юм.

Мөн The One нь дэлхийн хэмжээний том том шагналуудаар шагнагдсан хөгжимийн зэмсэг юм. 2017 оны Edison AwardsTM-ын ялагчаар тодорсон байгаа. Энэ шагнал нь 1987 оноос хойш олгогдож байгаа бөгөөд нарийвчлан бодож төлөвлөсний дагуу амьдралд хэрэгжүүлж болохуйц дэлхий дахинд хүчтэй нөлөө үзүүлж чадахуйц хамгийн ШИЛДЭГ гэсэн байгууллага болон хувь хүнд дэлхий даяар 3000 гаруй мэргэжлийн санаачлагч нарын саналаар олгодог шагнал байгаа юм. Apple-ын Steve Jobs болон Tesla-ын Elon Musk нар энэхүү шагналын эзэд болж байсан юм. Мөн 2016 онд шилдэг технологи шалгаруулдаг CES Innovation Awards, 2016 онд NAMM (Хөгжимийн Худалдааны Үндэсний Төв)-аас “Хамгийн Сайн Сургалтын Төхөөрөмж” шагналаар, 2016 онд NAPPA-ын “Үндэсний Гэр Бүлийн Бүтээгдэхүүн” гэх мэт өөр олон төрлийн шагналуудаар шагнагдсан байгаа бид бүх шагналуудаа цахим хуудсандаа танилцуулсан болохоор ингээд зогсооё /инээв/.

Мөн мэргэжилийн хөгжимчидөөр итгэмжлэгдсэн хөгжмийн зэмсэг юм. Дэлхийн алдарт БНХАУ-ын төгөлдөр хуурч Lang Lang нь The One Music Group-ын албан ёсны хөрөнгө оруулагч, зөвлөгч нь байгаа. Мөн Top ranked Hoffman Academy-ын цахим хичээл, поп болон бусад дууны цахим хичээлээрээ алдартай HDPiano болон дэлхийн хамгийн том Alfred болон Hal Leonard гэсэн хөгжимийн нот хэвлэгч компаниудтай хамтран ажилладаг байгаа.

 4.  The ONE брэндийн дэлгүүр хаана, хэзээ нээгдэх вэ?

/Тус брэнд нь дэлхийн хэдэн оронд албан ёсны төлөөлөгчтэй? Хүргэлт хийгдэх эсэх/

 The One Brand нь АНУ-ын Сан Франциско бoлон БНХАУ-ын Бээжин хотуудад төв оффистой байгаа. Мөн дэлхийн 18 оронд өөрийн салбар төлөөлөгчөөрөө дамжуулан худалдаалагдаж байна. Одоогийн байдлаар 200,000 төрөл худалдаалагдсан гэсэн мэдээлэл байаа. Тэгэхээр ямар их хүртээмжтэй, хүмүүст хүрсэн бүтээгдэхүүн болох нь ойлгомжтой. Ухаалаг Төгөлдөр Хуурын зэмсэгүүд нь манай цахим хуудас www.smartpiano.mn болон FB хуудсаар мөн Номин УИД, PC Mall-ын Еmart дахь салбаруудаар 10 сарын 2-ны өдрөөс эхлэн худалдаалагдаж эхлэнэ. Бид website болон FB-ээр худалдан авалт хийсэн хүмүүстээ үнэгүй хүргэлт хийж, угсарж, хэрхэн The ONE аппликейшнаа холбон тоглох талаар зааж өгөх үйлчилгээ үзүүлж байгаа.  Бид цаашдаа үйлчлүүлэгч нартаа илүү ойртож ажиллахын тулд өөрийн дэлгүүрээ нээнэ гэсэн бодолтой байгаа.

Дашрамд дурьдахад манай хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлан өөрийн бүтээгдхүүнийг “Ид Шидийн Орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төвд нээлтийн үйл ажиллагааны үеэр нь хандивласан байгаа. Мөн 1 жилийн хугацаанд борлуулалт бүрийн үнийн 1%-ийг хандивлахаар ажиллаж байна. Тэгэхээр худалдан авалт хийсэн хүн бүр “Ид Шидийн Орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төвд хувь нэмрээ оруулж байна гэсэн үг

 

5. Та бүхний цаашдын төлөвлөгөөг сонирхвол?

 Бидний зорилго The ONE Smart Piano-г Монголчууддаа ойртуулж гэр бүл, хүн бүр хэрэглэж төгөлдөр хуур тоглож сурахад л ач холбогдолоо хандуулан ажиллах юм. Үүнийхээ дагуу алхам алхамаар аппликейшнаа Монголчууддаа ойрхон байлгах тал дээр ажиллах болно.

Төлөвлөгөөний дагуу ажлууд хийгдэж эхлэсэний жишээ болгож нэг сайхан мэдээ дуулгахад бид хэдхэн хоногийн өмнө The ONE аппликейндаа Монгол Дууны сан суулгах зөвшөөрлөө аваад одоогийн байдлаар Монгол Улсын Консерваторийн Хөгжмийн Ухааны Тэнхимийн эрхлэгч Ч. Энхбат мөн багш З. Оюундарь нартай хамтран дууний жагсаалт гаргах ажил дээр ажиллаж байна. Дуунуудаа сонгоод хөгжимийн зохиолчдоосоо зөвшөөрөл авах байгаа. Та төсөөлдөө, хүн бүр хүүхэд бүр The One аппликейшныг ашиглаад монгол дуугаа төгөлдөр хууран дээр дараад сурчихвал хичнээн сайхан бэ? Бас дэлхийн хаа нэгэн өнцөгт хэн нэгэн манай Монгол дууг сурч байвал үнэхээр сайхан биш гэж үү?

Мөн бидний дараагийн том төлөвлөгөө  бол аппликейнаа Монгол хэл дээр хөрвүүлэх тал дээр зөвшөөрөл авах ажил юм. Аппликейшнаа төрөлх хэл дээрээ буулгачихвал манай аав ээж, эмээ өвөө бүгд бидний тусламжгүйгээр төгөлдөр хуур тоглоод сурчихвал сайхнаа.

Эдгээр ажлыг 2018 ондоо төлөвлөгөөний дагуу гүйцэтгээд хийчихвэл Монголынхоо хувь хүний хөгжил, оюуны хөрөнгө оруулалт тал дээр дэвшилт хийсэн том ажлын ард гарч байгаа гэж харж байна.

6. Хөгжмийн урлаг хүний гоо зүйн хэм хэмжүүрт ихээхэн чухал нөлөөтэй. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

/Хүүхдийн хүмүүжил, эрүүл мэнд, сэтгэл зүйн хувьд/

 Хөгжим, хөгжимийн урлаг нь хүний дотоод сэтгэлийг нээж, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх, хүн өөрийгөө танихал нөлөөлдөг асар том цар хүрээтэй ухагдахуун гэж боддог. Мөн хөгжимөөр хичээллэж байгаа хүмүүс өөртөө маш том хөрөнгө оруулалт хийж байна гэж боддог.

Хөгжим сурахын ая холбогдол, үр дүнг харуулсан олон Шинжлэх Ухааны судалгаанууд байдаг. Бид тэр бүрээс бага сага мэддэг боловч амьдралдаа хэрэгжүүлэх нь ховор байдаг. Хөгжимийн зэмсэгийг тоглож сурахад хүнээс байнгын уйгагүй хөдөлмөр, зүтгэо, тэвчээр шаардаж байдаг. Тиймээс хөгжимийг багаасаа эхлэн суралцвал энэ зуршил нь хүнд багаас нь сууж өгч хувь хүн болон төлөвших, сахилга баттай байхад асар их нөлөөтэй гэж үздэг. Хөгжимтэй нөхөрлөснөөр хүүхдийн сэтгэхүй, сэтгэн бодох чадвар хөгждөг талаар олон шинжлэх ухааны баримт нртолгоо байдаг. Саяхан илрүүлсэн шинжлэх ухааны судалгаагаар төгөлдөр хуурыг хэрхэн тоглохыг сурч байгаа үйл явц нь сэтгэлийн хямралыг багасгаж, эерэг сэтгэл хөдлөлийг өдөөж мөн  ахмад настнуудад танин мэдэхүйн нөөцийг сэргээж, тэдний амьдралд өнгө ая нэмэх тустай болохыг нотолсон байна. Мөн хөгжим тоглох нь хүний өсөлтийн дааврын ялгарлыг ялангуяа насанд хүрэгчдэд нэмэгдүүлдэг нь судалгаагаар нотлогдсон байна. Хүний өсөлтийн гормонууд нь нас ахисан үед тохиолддог өвчин, өвдөлтүүдийг намдаах, багасгахад учир холбогдолтой байдаг. Өсөлтийн дааврын түвшин өндөр байх нь ясны сийрэгжилт өвчний даамжрахыг удаашруулах ба энергийн түвшин, бэлгийн чадавх, булчингийн масс зэргийг нэмэгдүүлдэг.

7. Өөрийн төгөлдөр хуураа сонгоход юуг голчлон анхаарах хэрэгтэй вэ?

Манай төгөлдөр хуур болон даралтат хөгжимүүд нь бүгд дэлхийн стандартад нийцсэн чанартай зэмсэгүүд байгаа. Тэгэхээр та өөрийн хэрэгцээ, зай багтаамж болон төсөвтөө тохируулан сонгох нь зөв алхам.  Ухаалаг даралтат хөгжим нь хөнгөн зөөвөрлөхөд тохиромжтой мөн үнийн хувьд бусдаасаа хямд. Та бусдад саад болохгүйгээр чихэвч зүүгээд тоглож болно. Мөн батериегаар ажилладаг болохоор хэрэглэх орчин хязгааргүй гэсэн үг. Акустик Төгөлдөр Хуур нь сонгодог загвар болон ухаалаг технологийн холимог юм. Энэ төгөлдөр хуур маань мөш өндөр чанарын товчлуурын цохилт мэдрэгдэхэд зориулсан 100 хувийн онгон ноосоор хийгдсэн чавхдас, хөлийн гишгүүр болон сайн чанарын модон эх биетэй. Цахилгаан төгөлдөр хуурын хувьд акустик загвараас хэмжээний хувьд жижиг хөлийн гишгүүр болон бусад сонгодог загварыг агуулсан ч акустикыг бодвол хамаагүй хямд үнэтэй байгаа.

8. Акустик болон электрон төгөлдөр хуур нь юугаараа ялгаатай вэ?

 Aкустик буюу уламжлалт цахилгаан бус төгөлдөр хуур нь төгөлдөр хуурчны дарсан товлуураар гарч байгаа энерги нь чавхдас дээр очиж чичирхийлсэн цуурай нь төгөлдөр хуурын дууны самбараар хүч аван аяыг бий болгож байгаа юм. Цахилгаан бус төгөлдөр хуурыг ямар түвшиний хүн тоглож байгаагаас хамааран хөгжмийн ая өнгө нь ондоо байна гэсэн үг.

Харин цахилгаан төгөлдөр хуур нь цахилгаан бус төгөлдөр хуурын дуу авиаг хуулан төгөлдөр хуурт оруулсан явдал юм. Тэгэхээр таныг товчлуур дээр дарахад автоматаар aкустик буюу уламжлалт цахилгаан бус төгөлдөр хуур дээр үүсэж байгаа ая дуугарч байна гэсэн үг юм. Тэгэхээр мэргэжлийн ур чадвар шаардах нь бага гэсэн үг. Цахилгаан төгөлдөр хуур нь даралтат хөгжимийг бодвол цахилгаан бус төгөлдөр хууртай адил хүнд товчлууртай байдаг. Сайн чанарын цахилгаан төгөлдөр хуур нь олон төрлийн дуу авиaг агуулсан байдаг.