ХӨГЖИМ БОЛ ТАНЫ ТАРХИНЫ ХАМГИЙН ДУРТАЙ СУПЕР ТЭЖЭЭЛ

ХӨГЖИМ БОЛ ТАНЫ ТАРХИНЫ ХАМГИЙН ДУРТАЙ СУПЕР ТЭЖЭЭЛ

ХӨГЖИМ БОЛ ТАНЫ ТАРХИНЫ ХАМГИЙН ДУРТАЙ СУПЕР ТЭЖЭЭЛ

Та хэзээ нэгэн цагт машины цонхыг нээгээд хурдны замаар салхи татуулан давхиж, хэзээ ч зогсмооргүй санагдан жолоо мушгиж байхдаа өөрийн хамгийн дуртай дуугаа сонсон давхиж байсан уу? Та өөрийн өдөр тутамд хийдэг ажлаа, үүргээ гүйцэтгэж байхдаа өөрийгөө амандаа дуу аялан гунганаж байснаа санаж байна уу? Та өөрийн хөгжмөө шүүрч аван тоглож эхлэхээрээ эрч хүч орж, түүндээ хамаг цагаа зарж байсан уу?

Бидний ихэнх хүмүүс дээр дурьдсан нөхцөлүүдийн дор хаяж аль нэгийг өөрийн биеэр мэдэрсэн байдаг. Энэ нь бидний амьдралын хувьд юу гэсэн үг вэ? За тэгэхээр, яагаад бид хөгжим тоглох үедээ анхаарлаа тэгтлээ их төвлөрүүлдэг вэ гэхээр үүнд бас сайн шалтгаан байдаг юм. Өөрөөр хэлбэл, хөгжим бол тархины тийрэлтэт түлш юм.

 

 

 

Хөгжим тоглох юм уу, эсвэл хөгжим сонсож байхад тархины үйл ажиллагаа маш идэвхжиж, тархины бусад хэсгийг ч гэсэн бүтээлч болгож, сэтгэл хөдлөлийн хариу урвалд оролцуулдаг. Ялангуяа хүүхдүүдэд хөгжим нь хөдөлгөөний болон ярианы чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ сурах, танин мэдэхүйн хэмнэлийг мөн хамтад нь сайжруулдаг. Шинжлэх ухааны судалгааны үндсэн дээр, сурагчид ахлах сургуулийн насанд хүрч өсөхдөө хөгжмөөр тогтмол хичээллэж байсан бол САТ-ын аман ярианы шалгалт дээр дундажаар 63 оноогоор, математикийн шалгалт дээр 44 оноогоор хөгжмөөр хичээллэдэггүй хүүхдүүдээс илүү байсан нь тогтоогджээ.

Насанд хүрэгчид хөгжмөөр хичээллэх үед тархи доторх холболтуудын улмаас ажилдаа анхаарлаа төвлөрүүлж, гэр бүлийн амьдралд хандах мэдрэмжийг нэмэгдүүлдэг. Мөн хөгжим тоглосны үр дүнд сэтгэл зүйн стресс болон зүрхний шигдээсийн түвшин буурдаг. Олон хүний хувьд нас ахих тусам танин мэдэх чадвар нь буурдаг боловч хөгжим нь энэ бууралтыг нэлээд хэмжээгээр сааруулдаг байна.

Тэгэхээр, эдгээр судалгаанаас харахад сүүлийн хэдэн арван жилд яагаад Америкийн сургуулиудад урлаг соёлын оролцоо ихээхэн буурсан бэ? Энэ бол улс төрийн зүгээс олон янзын санаа бодол, маргааныг агуулсан сэдэв боловч эцсийн дүнд хөгжим бидний амьдралд хичнээн их нөлөө үзүүлж болох тэр гайхамшигтай үнэ цэнийг бид алдсан байна.

Бидэнд жаахан ч гэсэн чөлөөт цаг гарвал урт удаан нөлөөгөө өгөх бүтээлч байхын оронд зурагтын суваг сольж, эсвэл ухаалаг гар утсаараа тоглож түр зуурын хугацаанд сэтгэлээ баясгадаг. Бидний бүтээлч чанарыг хөгжүүлэх тэрхүү үнэт цагаас хулгайлж байдаг маш их саадууд байдаг. Гэсэн ч гэлээ, сайн мэдээ нь бол бидний одоогийн хэрэглэж байгаа технологи бол хөгжимтэй холбогдох замыг ганц алхамын цаана болгон ойртуулсан байна. Энэ бүгд амьд тоглолт үзэх ч юм уу, эсвэл хөгжмийн зэмсэг шүүрэн авах гэх мэтээр өөрийн байгаа хот сууриндаа өөрийн тархиа хөгжимтэй холбох эхний үйлдэл болох юм.