ХӨГЖМИЙН ХИЧЭЭЛИЙН АШИГТАЙ 6 ТАЛ

ХӨГЖМИЙН ХИЧЭЭЛИЙН АШИГТАЙ 6 ТАЛ

ХӨГЖМИЙН ХИЧЭЭЛИЙН АШИГТАЙ 6 ТАЛ

Хөгжим тоглож сурах нь танай хүүхдийн сонсголыг сайжруулж, боловсрол болон нийгмийн харилцаанд ороход хэрэг болох сайн чанаруудыг олж авах, тэдгээрийг хөгжүүлэхэд тусална.
Хөл бөмбөгийн баг, скаутын клуб гээд сургуулийн насны хүүхдийн цагийн хуваарь нь хөгжилтэй үйл ажиллагаануудаар дүүрэн байдаг. Хэрэв та эдгээр жагсаалтууд дээр хөгжмийн хичээл нэмэх талаар бодож байгаа бол бяцхан хүүхдээ хийл хөгжим, төгөлдөр хуурын ангид бүртгүүлэхдээ тэдгээрийн ач тусын талаар мэдэж авахад зүгээр. Магадгүй тэр дараагийн Бетховен болж чадахгүй ч гэсэн түүнд математикийн хичээл хийхэд илүү хялбар болох бөгөөд дасгал хийж сурахад ашигтай (тэвчээртэй байж сурах гэх мэт) төдийгүй мөн багийн тоглогч болж болох юм. Хөгжмийн боловсролын ашиг тусын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл цааш уншина уу.

Энэ оюун ухаан болон суралцах чадварыг сайжруулна.

Хөгжим ба математик нь харилцан уялдаатай байдаг. Цохилт, хэмнэл, хэмжүүрийг ойлгосноор хүүхдүүд хуваах, фракц үүсгэх, хэв маягийг таньж мэдэх талаар суралцдаг. Хөгжим нь математикийн бусад хэсгүүдийг илүү сайн ойлгоход нь туслахын тулд хүүхдийн тархийг цэнэглэж өгдөг гэж Калифорни мужийн Ройднодо Бийч дэх Рапсоди Хөгжмийн сургуулийг үндэслэн байгуулагч Линн Клейнер хэлжээ. Хүүхдүүд том болох тусам тэд дуу цээжилж, ойрын зуурын юмсын эргэн санах чадвар суух төдийгүй бүр алсын зүйлийг эргэн санадаг болно. Үүнийг хийхийн тулд бусад ой санамжыг сайжруулдаг мнемони төхөөрөмжийг ашигладаг хэмээн Коннектикут мужийн Нью-Хейвене дэх ХөршийнХөгжмийн Сургуулийн Сузуки хийл хөгжмийн багш Мэри Ларв хэлж байна. Хөгжмийн зэмсэгийн ангиуд нь бага насны хүүхдүүдийг физикийн суурь үндсийг заадаг. Жишээлбэл, гитар болон хийл хөгжмийн утсан дээр тоглох нь найрал болон симпатик вибрацыг мэдрүүлдэг бол бөмбөр, виброфон гэх мэт утасгүй хөгжмүүд шинжлэх ухааны эдгээр зарчмуудыг судлах боломжийг том хүүхдүүдэд олгодог.

 

Бие бялдрын чадварыг хөгжүүлнэ.

Цохиур хөгжим мэт зарим хөгжмийн зэмсгүүд нь гар, хөл, үе мөчний хөдөлгөөнийг шаарддаг тул хөдөлгөөнийг зохицуулах эвсэл, ур чадварыг хөгжүүлэхэд нь хүүхдүүдэд тусалдаг. Энэ төрлийн хөгжмийн зэмсэг нь их эрч хүчтэй хүүхдүүдэд сайнаар нөлөөлдөг гэж Чикаго хотын Колумбын коллежийн Шервүүдийн Олон Нийтийн Хөгжмийн Сургуулийн сургуулийн өмнөх насны хөтөлбөрийн менежер Кристен Регестер өгүүлэв. Хийл ба төгөлдөр хуур зэрэг утсан болон даралтат хөгжмийн зэмсгүүд нь баруун болон зүүн гарын өөр өөр хөдөлгөөнийг шаардана. “Энэ яг л толгой дээрээ товшоод, хэвлий гэдсээ зэрэг үрж байгаатай адил юм” гэж Регестер хэлэв. Хөгжмийн зэмсгүүд нь баруун ба зүүн гарын хөдөлгөөнийг зэрэг удирдах чадварыг хөгжүүлэхэд тусалдаг төдийгүй хүүхдүүдэд тав тухгүй байрлалд ая эвийг олоход дасгаж сургадаг. Хөдөлгөөнийг эвслийг  сайжруулж, цаг хугацааг үнэлж сурснаар хүүхдүүдийн бүжиг, спорт гэх мэт бусад дуртай зүйлсэд нь бэлтгэл болдог.

 

Нийгмийн харилцааны ур чадварыг хөгжүүлнэ.

Анги, бүлэг болон хичээллэх нь үе тэнгийн хүүхдүүдтэйгээ харилцаанд ордог бөгөөд хүүхдүүд хөгжмийг чанга, эсвэл хурдан тоглоход бусдын хөг аянд нийлүүлэх шаардлагатай байдаг тул багаар ажиллах чадварыг суулгадаг. Хэрвээ хүүхэд хөгжмөө хэтэрхий чанга юм уу, эсвэл хурдан тоглоход түүнийгээ тохируулах хэрэгтэй болно. Регестер ярихдаа хүүхдүүд өөрсдийгөө томоохон ансамблийн нэг хэсэг гэдгээ ойлгож, мэдэх нь чухал юм гэдгийг онцлов. Рапсоди Хөгжмийн сургууль нь хөгжмийн ерөнхий боловсролын хичээлүүдийг санал болгодог бөгөөд багш нар нь сурагчдыг бүлэг болгон хувааж, хүүхэд тус бүрд даалгавар өгдөг. Баг нь хөгжмийн зэмсгийг сонгох юм уу, эсвэл ая зохиох үүрэгтэй эсэхээс үл хамааран оюутнууд нэг зорилгын төлөө явна. “Эдгээр нь нийгмийн амьдралд тохиолдож байдаг асуудал” гээд цааш нь Клейнэр хэлэхдээ “Бид бүлгийн зохион байгуулалтаар илүү ажиллаж, асуудлыг шийдэх хэрэгтэй байна” гэлээ.

 

Энэ нь сахилга батыг сайжруулж, тэвчээртэй болгодог.

Хөгжмийн зэмсэгтэй ажиллаж сурах нь хүүхдүүдэд их хөдөлмөрийн дараа урамшуулал авдаг гэдэг зарчмыг сургадаг. Жишээ нь, хийл хөгжмийн сургалт нь алгуур өсгөдөг сургалтын муруйтай буюу их хичээл зүтгэл шаардана гэсэн үг. Та нэг авиа гаргаж чаддаг болохын тулд эхлээд хийлээ барьж сурах, дараа нь нумаа хэрхэн барих, хөлийг хаана байрлуулах талаар сурах хэрэгтэй гэдгийг Ларв тайлбарлав. Хөгжим зэмсгээр тоглох нь жишээ нь, хамтлагт орж тоглох, эсвэл гол дүрийг цээжлэх гэх мэт тодорхой зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд хүүхдүүдийг олон цагаар, сараар, заримдаа хэдэн жилийн турш дасгал сургуулилт хийхэд сургадаг. “Хувийн багшаар хичээл заалгах, эсвэл гэртээ сургуулилт хийх нь 10 минутын турш анхаарлаа төвлөрүүлэхийг шаарддаг. Бүлгээр хичээллэх нь бүх хүүхэд ижил хөгжим тоглож сурах ба өөрийн тоглолтоо үзүүлэхийн тулд өөрийн ээлжийг хүлээх шаардлагатай болдог. Энэ нь хүүхдүүдийг тэвчээртэй болгодог.  Тэд өөрсдийн ээлжээ хүлээж байх хооронд ангийн бусад хүүхдүүдийнхээ тоглохыг сонсож үе тэнгийнхнийгээ хүндэт буйгаа харуулах ба анхаарлаа хандуулахын тулд чимээгүй, хөдөлгөөнгүй суудаг.

 

Энэ нь өөрийгөө үнэлэх чадварыг дээшлүүлдэг.

Хичээлүүд нь хүүхдүүдийг бүтээлч шүүмжлэлийг хүлээн авч сурах, мөн шүүмжилж сурах боломжийг олгосон хэлэлцүүлэг явуулдаг. Сөрөг шүүмжийг эерэг өөрчлөлт болгон хувиргах нь өөртөө итгэлтэй болоход тусалдаг. Бүлгээр хичээллэх нь, тухайлбал хүүхдүүд өөрсдийгөө, эсвэл тэдний үе тэнгийнхний хэн нь ч төгс биш, хүн бүр сайжрах боломжтой гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусалдаг. “Өөрийгөө олон нийтэд танилцуулах нь та мэргэжлийн хөгжимчин болох эсэхээс үл хамаарах чухал чадвар юм. Энэ ур чадвар нь олон нийтийн өмнө яриа хийх чадварт амархан шилжих боломжтой. Мэдээжийн хэрэг, хүүхэд хангалттай түвшинд хүрсэн үед хөгжмийн чадваруудыг сайн эзэмшсэн байх бөгөөд үүгээрээ өөрийгөө бусдаас ялгаруулна.

 

Энэ нь бусад соёлыг хүүхдүүдэд танилцуулдаг.

Төрөл бүрийн хөгжмийн зэмсгийн талаар суралцаж, тэдгээрийг тоглож  сурснаар хүүхдүүд өөр соёл заншилд хөгжим чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг олж мэднэ. Жишээ нь, бонго, тимбале зэрэг бөмбөрийн төрлийн хөгжмүүд нь хүүхдүүдэд Африк болон Кубын хөгжмийн хэв маягийг танилцуулдаг. Хэдийгээр орчин үеийн хийл нь Италиас гаралтай боловч үүнийг тоглож сурах нь хүүхдүүдийг Герман, Австрийн хөгжимчдийн авъяасаар алдаршсан сонгодог хөгжимд сургадаг. Хийл ба төгөлдөр хуур гэх мэт олон төрлийн зэмсгүүд нь сонгодог болон жазз (Америкийн өмнөдөөс гаралтай) зэрэг олон төрлийн стилийг багтаадаг. Хүүхдүүд бага насандаа бусад соёлтой танилцах нь чухал бөгөөд учир нь энэ нь тэдний мэдлэгийн хязгаараас давсан дэлхий ертөнц, уламжлалуудын талаар чөлөөт үзэл бодолтой болоход тусалдаг.