Танин мэдэхүй - The ONE: Smart Piano

TA БАРУУН ТАРХИ ЭХЭЛЖ ХӨГЖДӨГИЙГ МЭДЭХ ҮҮ?

Та баруун тархи эхэлж хөгждөгийг мэдэх үү? Баруун тархи түрүүлж хөгждөг бөгөөд хүүхдийг дөрвөн нас хүртэл хөгждөг байна. Зүүн тархи буюу нөгөө тал тархи нь хүүхдийг долоон нас хүртэл бүрэн ажилладаггүй байнаТиймээс хүүхдийн хөгжилд эхний долоон жил нь үнэхээр чухал үе юм. 

“Логик таныг А-аас В-ийн хооронд хүргэдэг. Харин төсөөлөл таныг хаана ч хүргэнэ.” Альберт Эйнштейн

Зүүн тархины үйл ажиллагаа нь хэл, тоо, уран зохиол, судалгаа шинжилгээ болон цаг хугацаа юм. Энэ нь биднийг логикийн, тооцоолох болон төлөвлөх зэрэг завгүй ажлуудыг хийхэд болон прагматик ертөнцөд тэсч үлдэхэд тусладаг.  Цааш унших

ДЭЛХИЙ ДЭЭРХИ 10 ГАЙХАМШИГТАЙ ТӨГӨЛДӨР ХУУРАН ШАТ

Баримт: “Төгөлдөр хуураар хийсэн шатууд” Италийн Милан хотоос Чилийн Сантъяго хот хүртэл дэлхийд шуугиан тариад байгаа билээ. Судалгаанаас харахад метрогоор зорчигчдийн өмнө явган шатаар өгсөх үү, эсвэл урсдаг шатаар өгсөх үү гэдэг сонголт тулгарахад  хэрэв тэнд төгөлдөр хуурын шат байгаа бол тэдний 66% нь төгөлдөр хуурын шатыг сонгодог болох нь харагджээ.

 

1. Шведийн Стокгольм дахь төгөлдөр хуурын шат

 

 

“Төгөлдөр хууран шатнууд” бол интерактив, тоглох боломжтой хөгжмөөр хийсэн шат бөгөөд хүмүүсийг урсдаг шатыг биш явган шатыг илүү ашиглуулах зорилгоор Стокольм хотын Оденплан метронд суулгажээ. Wolkswagen-ний санаачлагаар хэрэгжүүлж байгаа төслийн энэхүү хэсгийг“Хөгжилтэй онол” гэж нэрлэдэг бөгөөд түүний гол зорилт, эрхэм зорилго нь “үүнийг хөгжилтэй болгосноороо хүмүүсийн дадал, зан төлөвийг сайнаар өөрчлөх” явдал юм. Цааш үзнэ үү.

 

Цааш унших

НИЛ ЯГААН ӨНГӨНИЙ УТГА

 

Манай The One-ийн үндсэн өнгийг нил ягаан гэдгийг та анзаарсан байх. Та бүхэндээ энэ өнгөний утгаас бага зэрэг сонирхуулж танилцуулах гэсэн юм.

Нил ягаан өнгө нь хөх өнгөний тогтвортой байдал, улаан өнгөний хүчтэй энергийг хослуулсан байдаг. Нил ягаан өнгө нь ихэвчлэн эрхэмсэг хаад, язгууртнууд, тансаг байдал, хүч чадал, хүсэл тэмүүлэлтэй холбоотой байдаг. Нил ягаан нь баялаг, үрэлгэн байдал, бүтээлч байдал, мэргэн ухаан, нэр төр, алдар хүнд, чин бишрэл, амар тайван, бардамнал, нууцлаг байдал, бие даасан байдал, ид шид гэсэн утгыг илэрхийлдэг.

Цааш унших

ХӨГЖИМ БОЛ ТАНЫ ТАРХИНЫ ХАМГИЙН ДУРТАЙ СУПЕР ТЭЖЭЭЛ

ХӨГЖИМ БОЛ ТАНЫ ТАРХИНЫ ХАМГИЙН ДУРТАЙ СУПЕР ТЭЖЭЭЛ

Та хэзээ нэгэн цагт машины цонхыг нээгээд хурдны замаар салхи татуулан давхиж, хэзээ ч зогсмооргүй санагдан жолоо мушгиж байхдаа өөрийн хамгийн дуртай дуугаа сонсон давхиж байсан уу? Та өөрийн өдөр тутамд хийдэг ажлаа, үүргээ гүйцэтгэж байхдаа өөрийгөө амандаа дуу аялан гунганаж байснаа санаж байна уу? Та өөрийн хөгжмөө шүүрч аван тоглож эхлэхээрээ эрч хүч орж, түүндээ хамаг цагаа зарж байсан уу?

Бидний ихэнх хүмүүс дээр дурьдсан нөхцөлүүдийн дор хаяж аль нэгийг өөрийн биеэр мэдэрсэн байдаг. Энэ нь бидний амьдралын хувьд юу гэсэн үг вэ? За тэгэхээр, яагаад бид хөгжим тоглох үедээ анхаарлаа тэгтлээ их төвлөрүүлдэг вэ гэхээр үүнд бас сайн шалтгаан байдаг юм. Өөрөөр хэлбэл, хөгжим бол тархины тийрэлтэт түлш юм.

 

Цааш унших

ХААН ХӨГЖМИЙН ШИНЭ ҮЕ

ХААН ХӨГЖМИЙН ШИНЭ ҮЕ

1. Ухаалаг төгөлдөр хуур хэмээх ойлголт уншигчдад маань шинэхэн сонсогдож байж магадгүй юм. Та энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?

 Юуны өмнө танай сэтгүүлийн уншигчдад The ONE брэндийн Ухаалаг Төгөлдөр Хуурыг танилцуулах боломж олгосон танай хамт олонд баярлалаа.

The ONE ухаалаг хөгжмийн зэмсгүүд нь уламжлалт төгөлдөр хуурын хичээлийг орчин үеийн технологитой хослуулан хамгийн энгийн хялбар хурдан аргаар хүссэн хүн бүр мэргэжлийн багшгүйгээр бие дааж өөрийн цаг завдаа тохируулан гэр бүлээрээ, хямд өртөгөөр төгөлдөр хуур тоглож чаддаг болох боломжийг олгож байгаа. Төгөлдөр хуурын товчлуурууд гэрлээр заагддаг, даралтат хөгжим мань гэрэл асдаг товчлууруудтай байгаа. Та manai The ONE гэсэн үнэгүй аппликейныг өөрийн ухаалаг гар утас, таблетандаа татаж аваад төгөлдөр хуур, даралтат хөгжимтэйгээ холбон олон төрлийн видео хичээл, лед гэрлээр зааварчлах хөгжимийн нот, төгөлдөр хуурын тоглоом зэргийг ашиглан анхныхаа аяыг хэдхэн минутанд суралцах боломжтой.

Цааш унших

 ТӨГӨЛДӨР ХУУРЫН ТҮҮХ

 ТӨГӨЛДӨР ХУУРЫН ТҮҮХ

Төгөлдөр хуурын түүх нь 1709 оноос эхэлдэг бөгөөд Италийн Падуа хотод анх Xарпсикорд  хэмээх төгөлдөр хууртай төстэй хөгжим хийдэг Бартоломен де Франческо Кристофорийн (1655-1731) дэлгүүр анх зарагдсан байдаг. Утсан болон товчлуурт бусад олон хөгжмийн зэмсгүүд төгөлдөр хуурын үндэс болсон бөгөөд уг хөгжмийн зэмсгийг боловронгуй болгон хөгжсөөр одоо бидний мэдэж байгаа хөгжмийн зэмсэг бий болсон байна.

Цааш унших

ТӨГӨЛДӨР ХУУР СУДЛАХЫН 10 АШИГ ТУС

ТӨГӨЛДӨР ХУУР СУДЛАХЫН 10 АШИГ ТУС

Хэдийгээр бид өнөөдөр үүнийг зөвшөөрч болох ч, 1700 онд төгөлдөр хуур хөгжим бий болсноор хөгжмийн хэлбэр төрхийг нэлээд өөрчилсөн бөгөөд тэр цагаас хойш хөгжим хэзээ ч урьдынх шигээ байсангүй. Төгөлдөр хуур хөгжмийг алдартай поп дуу хөгжим зохиогчдоос эхлээд далд урлаг, сонгодог хөгжмийн зохиолч болон хөгжмийн төрөл бүрээс гарсан хөгжимчин бүрийн хөгжимд сонсож болох хөгжмийн зэмсэг юм.

Цааш унших

ТӨГӨЛДӨР ХУУР ТОГЛОХОД ЭРҮҮЛ МЭНДЭД НӨЛӨӨЛӨХ 10 САЙН ТАЛ

ТӨГӨЛДӨР ХУУР ТОГЛОХОД ЭРҮҮЛ МЭНДЭД НӨЛӨӨЛӨХ 10 САЙН ТАЛ

Хэрэв та өөрийн амьдралдаа өнгө нэмж, түүнийгээ баяжуулах илүү арга замыг хайж байгаа бол хөгжмийн чадвараа дээшлүүлэх нь үүнийг хийх гайхалтай арга юм. Хэн ч төгөлдөр хуур тоглохыг сурч чадах бөгөөд энэ хоббигоор  чадвараа хөгжүүлснээр таныг илүү авьяаслаг, соёлтой хувь хүн болгоно. Үнэндээ, төгөлдөр хуур тоглох нь бие бялдрын болон сэтгэл зүйн  эрүүл мэндэд ач тустай.

Цааш унших

ХӨГЖМИЙН ЗЭМСГИЙГ СОНГОХОД ЮУГ АНХААРАХ ЁСТОЙ ВЭ?

ХӨГЖМИЙН ЗЭМСГИЙГ СОНГОХОД ЮУГ АНХААРАХ ЁСТОЙ ВЭ?

Эцсийн эцэст, та болон таны хүүхдийн сонголт хэд хэдэн хүчин зүйлээс хамаарах ёстой. Гэртээ шинэ хөгжим авчрахаас өмнө авч үзэх асуултуудын жагсаалт энд байна:

Цааш унших

ХӨГЖМИЙН ХИЧЭЭЛИЙН АШИГТАЙ 6 ТАЛ

ХӨГЖМИЙН ХИЧЭЭЛИЙН АШИГТАЙ 6 ТАЛ

Хөгжим тоглож сурах нь танай хүүхдийн сонсголыг сайжруулж, боловсрол болон нийгмийн харилцаанд ороход хэрэг болох сайн чанаруудыг олж авах, тэдгээрийг хөгжүүлэхэд тусална.
Хөл бөмбөгийн баг, скаутын клуб гээд сургуулийн насны хүүхдийн цагийн хуваарь нь хөгжилтэй үйл ажиллагаануудаар дүүрэн байдаг. Хэрэв та эдгээр жагсаалтууд дээр хөгжмийн хичээл нэмэх талаар бодож байгаа бол бяцхан хүүхдээ хийл хөгжим, төгөлдөр хуурын ангид бүртгүүлэхдээ тэдгээрийн ач тусын талаар мэдэж авахад зүгээр. Магадгүй тэр дараагийн Бетховен болж чадахгүй ч гэсэн түүнд математикийн хичээл хийхэд илүү хялбар болох бөгөөд дасгал хийж сурахад ашигтай (тэвчээртэй байж сурах гэх мэт) төдийгүй мөн багийн тоглогч болж болох юм. Хөгжмийн боловсролын ашиг тусын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл цааш уншина уу.

Цааш унших