TA БАРУУН ТАРХИ ЭХЭЛЖ ХӨГЖДӨГИЙГ МЭДЭХ ҮҮ?

TA БАРУУН ТАРХИ ЭХЭЛЖ ХӨГЖДӨГИЙГ МЭДЭХ ҮҮ?

Та баруун тархи эхэлж хөгждөгийг мэдэх үү? Баруун тархи түрүүлж хөгждөг бөгөөд хүүхдийг дөрвөн нас хүртэл хөгждөг байна. Зүүн тархи буюу нөгөө тал тархи нь хүүхдийг долоон нас хүртэл бүрэн ажилладаггүй байнаТиймээс хүүхдийн хөгжилд эхний долоон жил нь үнэхээр чухал үе юм. 

“Логик таныг А-аас В-ийн хооронд хүргэдэг. Харин төсөөлөл таныг хаана ч хүргэнэ.” Альберт Эйнштейн

Зүүн тархины үйл ажиллагаа нь хэл, тоо, уран зохиол, судалгаа шинжилгээ болон цаг хугацаа юм. Энэ нь биднийг логикийн, тооцоолох болон төлөвлөх зэрэг завгүй ажлуудыг хийхэд болон прагматик ертөнцөд тэсч үлдэхэд тусладаг. 

Баруун тархи буюу нөгөө тал тархи бол аливааг өөр өнцгөөс харах, зөн билэг, төсөөлөл болон бүтээлч байдлыг хариуцдаг. Энэ нь биднийг амьдлаг байлгах гайхах болон мөрөөдөх, харилцах үйлдлүүд юм. Баруун тархинд ямар нэг цаг хугацааны хэсэг байхгүй ба зөвхөн одоо цагт оршдог. 

Зүүн тархи үр дүн эсвэл бүтээгдэхүүнд сонирхолтой байхад баруун тархи үйл явцыг сонирхдог – тэдэнд юу тохиолдох нь чухал болохоос төгсгөл нь чухал биш. Гэхдээ тэднийг ойлгох өөр нэгэн чухал зүйл бий: Баруун тархи бидний хязгааргүй мэдрэмжийн оршихуйгаар бидэнтэй холбогддог. Оршихуй бол анхдагч;  Баруун тархи түрүүлж хөгждөг учраас хүнийг үйлддэггүй, хүн оршдог юм. Зүүн тархи нь аливааг үйлдэх сонирхолтой. 

Баруун тархи нь давамгайлсан балчир хүүхдийн ялгаа нь өөртөө бүрэн сэтгэл хамнамжтай оршихуй юм. Үүнийг ойлгосноор бид хүүхэд аливааг сурах болоод тэдний хөгжилд тоглох чухал мөн бид яагаад хүүхдүүдийнхээ хичээлийн хөтөлбөрийн хэмжээ болон цагийг тохируулахад илүү анхаарах ёстойг илүү үнэлэх юм

Бид үр дүнг хэр их чухалчилдаг- хүүхдүүд сургууль дээрээ юу хийдэг- харцуулах үйл явц- тэднийг хэн болж төлөвшиж байгааг болон тэд шинэ зүйл нээж байхдаа юу мэдэрдэгийг илүү үнэлэх юм. 

Баруун тархи эхлээд хөгждөг нь эцэг эхчүүдэд хамаатай шиг боловсролын салбарынханд мөн хангалттай хөгжил гэж чухам юу вэ гэдгийн хувьд хамаатай. Магадгүй долоогоос бага насны хүүхдүүдэд тоо болон уран зохиол заах нь тэдний хөгжиж буй бяцхан тархинд хөнөөлтэй байж болох юм. Хүүхдийг хичээлийн мэдлэггүйгээр аливааг сурч байгааг “муйхараар сурах” гэж нэрлэдэг. Хүүхдүүд өөрсдийгөө бололцоогүй гэж үздэг ба тэд байгалиас заяасан сүрах хүслээ алдахад хүрдэг. Хүүхдүүдийг хичээлийн мэдлэг сургаж байгаа нь нийгмийн шинж чанар бөгөөд энэ нь зүүн тархиний давамгайлал эсвэл баруун тархийг гайхалтай уран сэтгэмжийн ертөнц гэдгийг мартсаны аль нэг нь юм. Энэ нь биднийг баруун тархиний нууцлаг, хэмжээлшгүй ертөнцөөс илүү зүүн тархиний яг таг, тодорхой удирдаж болохуйц ертөнцтэй харьцахад аюулгүй мэдрэгддэгийн илрэл юм. Та төсөөлөл, өөр өнцгөөс аливааг харах, зөн билгийн  шинж чанарыг хэмжиж чадахгүй

Гэхдээ мэдээж зүүн тархитай холбогдсон дээр дурьдсан практикийн нарийн үйлдлүүдийн шинж чанарыг хэмжиж болох билээ. Би дээр хэмжигддэг зүйлсийг хүүхдүүддээ сургаснаар тэд хэмжиж чадахгүй мэт өсөх болно

Амьдрал зүүн тархиний үйлдэл болон бидний юу биелүүлэх ёстой зүйлийн тухай биш юм. Оронд нь амьдрал одоо цагтаа байх, хайртай хүмүүстэйгээ холбогдох болон таны бүр мэдэх ч үгүй хүүхдүүдийн аливааг хэрхэн чөлөөтэй хийдгийн тухай юм: 

 Зүүн тархи амьдралыг салгаж олон хэсэгт хувааж байхад баруун тархи нэгтгэж байдаг. Энэ нь нялх хүүхэд яагаад хүрээлэн буй орчин болон хүмүүсийг ялгалгүй харьцдагийн шалтгаан юм. Бүгд бол нэг!Эдгээр мэргэн бяцхан багш нар бидэнд баруун тархиний эелдэг зан, амьдрал бол жижиг зүйлсд талархах, баяр баясгалангийн талаар болон гайхширлыг сануулж байдаг; Энэ бол өөр нэгэнтэй хамт одоо цагт байх, тэднийг урьханаар сонсох, сонсохыг санал болгох, зөвхөн хэлсэн зүйл, логик мэдлэг чухал биш гэдэг талаар юм. 

Баруун тархиний тусламжтайгаар бид сэтгэлийнхээ нуугдмал газар хүрч мөн бусдын сэтгэл, амьдралын утга учрийг олох ертөнцдөө хүрч чаддаг. Баруун тархи бол гарцаагүй тоглоомын талбай юм эсвэл бидэнтэй үүгээр холбогддог байж болно. Хүүхдийн хайрцаглагдаагүй тоглох байдал болон зурах, сониуч байдал болон төсөөллийг байгаагаар нь орхиорой. 

Эрүүл баруун тархитай хүмүүс өөрсдийнхөө зүүн тархинийхаа чадварыг эерэг байдлаар ашигладаг. Энэ бол зүүн-логик тархиний зорилго юм: Баруун тархинд үйлчлэх-Үйлдэх нь оршихуйд үйлчилдэг. Хэрэв бид өөрсдийн үйлдлээс туршлагжиж ертөнцөд хувь нэмрээ оруулж байгаа бол оршихуй нь бидний төлөвлөгөө, үйлдэл, нарийн зүйлс гэдэг цэцгийн хөрс нь юм. 

“Зөн совингийн оюун ухаан бол ариун билэг чадвар ба зүй тогтлын оюун ухаан нь итгэлт албат нь юм. Бид албатыг биширдэг нийгмийг бүтээсэн ба билэг чадварыг мартсан юм.” Альберт Эйнштейн