Худалдааны Нөхцөл - The ONE: Smart Piano

www.smartpiano.mn нь The One Smart Piano-ны албан ёсны Монгол дахь төлөөлөгч Дайрект Экспресс Лайн ХХК- ны  Онлайн худалдааны вэбсайт бөгөөд Энэхүү сайтыг ашигласнаар та манай вэбсайтын Үйлчилгээний Нөхцөл (дор бичигдсэн), Мэдээллийн Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байгаагаа илэрхийлж байгаа юм.

Дайрект Экспресс Лайн ХХК нь өөрийн гэрээт харилцагчдынхаа шаардлагад үндэслэн энэхүү вэбсайтын худалдааны нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй. Та онлайн гүйлгээ хийх бүрдээ эдгээр журам, нөхцөлүүдтэй танилцана уу. Вэбсайт руу халдах оролдлого хийх, хэрэглэгчийн мэдээллийг буруу оруулах, луйврын шинжтэй үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

 

ЗӨВХӨН 16-С ДЭЭШ НАСНЫ ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧИЛНЭ

www.smartpiano.mn онлайн худалдааны сайт нь 16-с дээш насны хэрэглэгчдэд үйлчилнэ. 16-с доош насны хэрэглэгчид эцэг эх, асран халамжлагчийнхаа тусламжтай манай вэбсайтаар гүйлгээ хийнэ.

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ МЭДЭЭЛЭЛ

www.smartpiano.mn онлайн худалдааны сайт нь өөрсдийн бүтээгдэхүүнийг агуулахаас шууд хэрэглэгчдэд нийлүүлдэг бөгөөд бүтээгдэхүүний баталгаа, борлуулалтын дараах үйлчилгээг хэрэглэгчиддээ өгдөг. Мөн түүнчлэн бүтээгдэхүүний талаарх мэдээлэл, үнийн өөрчлөлт, хөнгөлөлт урамшууллын үнэн зөвийг бүрэн хариуцаж, зургийг өнгө, харагдацын хувьд аль болох бүтээгдэхүүнтэй адилхан байлгахыг хичээнэ.

 

ВЭБСАЙТЫН АЖИЛЛАГАА

Вэбсайт нь 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд бүтээгдэхүүний захиалгыг 2 цагийн дотор www.smartpiano.mn сайтын ажилтан утсаар баталгаажуулж, 24 цагийн дотор Улаанбаатар хот дотроо үнэгүй хүргэлт хийнэ.

 

ҮНИЙН БОДЛОГО

www.smartpiano.mn онлайн худалдааны сайтад байрласан бүтээгдэхүүний үнэ нь НӨАТ орсон жижиглэн худалдааны үнэ. Үнэ болон бэлэг урамшууллын саналууд нь үйлчлүүлэгчдэд урьдчилан мэдэгдэхгүйгээр өөрчлөгдөж болно.

 

ТӨЛБӨР ТӨЛӨХ

Та www.smartpiano.mn онлайн худалдааны сайтаас бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийхдээ Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бүх банкны карт болон данс, мөн бэлнээр төлбөрийн тооцоо хийх боломжтой.

Хүлээн авагчийн данс:

Компанийн Нэр: Дайрект Экспресс Лайн ХХК, Банкны Нэр: Худалдаа Хөгжлийн Банк, Дансны Дугаар: 473016005

Компанийн Нэр: Дайрект Экспресс Лайн ХХК, Банкны Нэр: Хаан банк, Дансны Дугаар: 5133157251.

Энэ тохиолдолд, таны данснаас тухайн захиалгын дүн шууд хасагдаж манай данс руу шилжинэ.

 

ХҮРГЭЛТ

www.smartpiano.mn онлайн худалдааны сайт нь Улаанбаатар хот дотроо болон Монгол улсын бүх аймаг руу Монгол Шуудангаар дамжуулан хүргэлт хийх бөгөөд хүргэлтийн төлбөр хот дотор СБД – Дамбадаржаа, ЧД-7 буудал, ХУД – Нисэх буудлын дэргэдэх товчоо, СХД – 5 шар, БЗД – Амгалан гэсэн хүрээн дотор ҮНЭГҮЙ. Энэхүү хязгаарын бүсээс давсан байршилд хүргэлт хийх бол 10,000-20,000 төгрөгийн нэмэлт төлбөр авна.

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ

Хүргэлтийн ажилтан барааг хүлээлгэж өгөхдөө, барааны бүрэн бүтэн байдал, иж бүрдлийг сайтар шалгаж хүргэлтийн баримт, баталгаат засварын хуудас болон бусад дагалдах бичиг баримтуудыг худалдан авагчид хүлээлгэн өгнө. Худалдан авагч нь НӨАТ-ын падааныг вэбсайтанд бүртгүүлсэн и-мэйл хаягаар авах боломжтой.

 

БАРАА БУЦААХ НӨХЦӨЛ

www.smartpiano.mn онлайн худалдааны сайтаас захиалсан барааг дараах нөхцөлөөр буцаалт хийж болно. Үүнд:

– Хүргэлт хийгдэхээс өмнө худалдан авалтаа цуцлах

– Төлбөрийг ажлын 2 хоногт багтаан 100% эргүүлэн шилжүүлнэ

– Бараа гэмтэлтэй тохиолдолд /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/

– Шинэ ижил бараагаар нэмэлт төлбөргүйгээр сольж өгнө

– Сэтгэл ханамжийн баталгаат хугацаанд /24цаг/ буцаах үед /барааны сав баглаа боодол, шошго бүрэн бүтэн, эвдрэл, сэвтэлгүй шинээрээ байх тохиолдолд/ төлбөрийг ажлын 3 хоногт багтаан буцаан шилжүүлнэ. Энэ тохиолдолд худалдан авагч нь хүргэлтийн зардал болох 3,000 – 10,000 төгрөгийг нэмж төлөх буюу суутгуулна.